Мэдээ, мэдээлэл

Мандалговь-Даланзадгад, Мандалговь-Улаанбаатар чиглэлийн авто замуудад хяналт шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг, Авто тээврийн үйлчилгээний төв, Онцгой байдлын газрын хамтарсан ажлын хэсэг авто замын ашиглалт хариуцсан “Авто замын машин механизм” ХХК-ийн Ерөнхий инженер Т.Даваацэрэн, талбайн инженер Э.Уртнасан нарыг байлцуулан 9 сарын 27-ны өдөр Мандалговь-Улаанбаатар чиглэлийн АО201, Мандалговь-Даланзадгад чиглэлийн АО202 дугаартай авто замын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан үзлэг шалгалт хийлээ.

Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замд Мандалговь талаас 29-31 дэх км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын Мандалговь талаас 76-102км-т замын эвдрэл их, засвар үйлчилгээ муу , тухайн замын далангийн хэсгийн түмбэнүүд дутуу, голын цагаан зураас бүдгэрсэн, замын ашиглалт хариуцсан компанийн хийсэн  нөхөөс дахин эвдэрсэн, замын тэмдэг тэмдэглэгээ стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч дээрх компанид замын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангах, эвдрэлийг засах, осол аваараас урьдчилан сэргийлэх талаар хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО