Ерөнхий сайдын ивээл дор явагдаж буй Дундговь аймгийн 'Иргэдийн спортын наадам'-ын 2-р шатны шигшээ тэмцээн 10 сарын 6,7-ны өдрүүдэд багийн спортын таван төрлөөр зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа нь 6-ны 12 цагт орон даяар зэрэг болсон бөгөөд аймгийн Засаг Дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, БТСГ-ын дарга М.Наранбадрах нар хүрэлцэн ирж баг тамирчдад амжилт хүсэн үг хэллээ.
Тус тэмцээнд Дундговь аймгийн 11 сумын 400 гаруй иргэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. Багийн нийлбэр оноогоор Нэгдүгээр байрт Сайнцагаан сум, Хоёрдугаар байрт Эрдэнэдалай сум, Гуравдугаар байрт Луус сум тус тус шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.
Наадам зохион явагдсан төрлүүдэд сумдуудын үзүүлсэн амжилтуудыг дурьдвал:
1. Волейбол /эрэгтэй/:
1-р байр - Сайнцагаан сум
2-р байр - Эрдэнэдалай сум
3-р байр - Гурвансайхан сум
Волейбол /эмэгтэй/:
1-р байр - Сайнцагаан сум
2-р байр - Адаацаг сум
3-р байр - Гурвансайхан сум
2. Сагсан бөмбөг/эрэгтэй/:
1-р байр - Сайнцагаан сум
2-р байр - Эрдэнэдалай сум
3-р байр - Хулд сум
Сагсан бөмбөг/эмэгтэй/:
1-р байр - Сайнцагаан сум
2-р байр - Эрдэнэдалай сум
3-р байр - Луус сум
3. Крос гүйлт /эрэгтэй/:
1-р байр - Эрдэнэдалай сум
2-р байр - Сайнцагаан сум
3-р байр - Луус сум
Крос гүйлт /эмэгтэй/:
1-р байр - Эрдэнэдалай сум
2-р байр - Дэлгэрцогт сум
3-р байр - Луус сум
4. Хөл бөмбөг
1-р байр - Сайнцагаан сум
2-р байр - Эрдэнэдалай сум
3-р байр - Хулд сум
5. Олс таталт
1-р байр - Луус сум
2-р байр - Дэлгэрцогт сум
3-р байр - Хулд сумууд шалгарлаа.