Статистикийн хэлтсийн хамт олон бид 2018 оны10-р сарын 03-ны өдөр Ахмадын баярыг тохиолдуулан Ахмадуудаа хүлээн авч Хэлтсийн үйл ажиллагааг товч танилцуулж, Хүн ам өрхийн мэдээллийн сангийн сонирхолтой статистик булангаас Батламж хэвлэн гардуулж, оройн зоог, гарын бэлэг өгч баярлуулахын зэрэгцээ тэднийхээ алт шиг сургаалийг сонсон амттай яриа өрнүүлж хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр хэлтсийн ажилчдын эцэг, эхэд “Та Монгол улсын хэд дэх иргэн болж төрсөн, таньтай ижил нэртэй хүн хэд байдаг, ижил насны хөдөлмөр эрхэлдэг болон ижил боловсролтой хэдэн иргэн байдаг” талаарх мэдээллийг багтаасан Батламжийг Хүн ам өрхийн мэдээллийн сангаас хэвлэн өгч хадгалууллаа.