“Дэлхийн зүрхний өдөр”-ийг “Эрүүл зүрхний төлөө би амлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамжийг харьяа эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, зүрх судасны өвчлөлийн 3 гол эрсдэлт хүчин зүйл болох “Тамхины хор хөнөөл”, “Идэвхитэй хөдөлгөөн”, “Зөв хооллолт” сэдвүүдийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгууллаа.Энэ хүрээнд зүрхний нарийн мэргэжлийн эмч, дотрын зөвлөх эмч Ц.Дэлгэрцэцэгээр аймгийн шуурхай хуралд оролцогч аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нарт мэдээлэл хийсэн юм. Мөн Эрүүл мэндийн газраас “Тамхи таны 5 насыг хорооно”- зөвлөмж бүхий наалт, “Эрүүл амьдралын 5 алхам”- зөвлөмж ном, “Ажлын байрны дасгал хөдөлгөөн” плакатыг боловсруулан гаргаж, албан байгууллагуудад 110 ширхэгийг тараалаа.