Мэдээ, мэдээлэл

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх” сэтгэл зүйн сургалт боллоо

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч иргэдийн зан үйлд нөлөөлөх, эерэг үзэл бодол, зан үйлийг хэвшүүлэх, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, эрсдэлийг бууруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх”  сэтгэл зүйн сургалтыг "Оюуны гэгээ" ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Сургалтад Сайнцагаан сумын гэр бүлийн хүчирхийллийн харилцаатай гэр бүлийн гишүүдийг хамруулсан бөгөөд 20 иргэн оролцсон. Сургалтаар гэр бүлийн хүчирхийлэл, түүний үр дагавар, хүчирхийлэл хүүхдэд хэрхэн нөлөөлөх, стресс бухимдлаа хэрхэн даван туулах зэрэг онолын мэдлэг олгож,  иргэд хүчирхийллийн сөрөг үр дагаврын талаар мэдлэгтэй болж, өөрийн ухамсар, зан үйлд дүгнэлт хийх, зан үйлдээ эерэг өөрчлөлт гаргахад нөлөөлөх зорилготой юм.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО