Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо сарын аяны төлөвлөгөөний дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгч 56 аж ахуйн нэгжийн удирдлагуудад аймгийн Цагдаагийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран “Тохирлын үнэлгээний тухай” хууль,“Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад нийтлэг илэрч байгаа зөрчил дутагдлууд, түүнийг хэрхэн арилгах”, “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин”, “Хүнсний бүтээгдэхүүний сав,баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648 :2016”, Хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага MNS 5343 : 2011, Хуванцар савны чанар аюулгүй байдал, иргэдийн анхаарвал зохих асуудал, Хөх савны хэрэглээг бууруулах”, талаар сургалт, мэдээлэл хийж, зөвлөмж гарын авлага тарааж ажиллалаа.