Төсвийн орлого Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны 9-р сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 93.2 хувьтай буюу 5377.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 84.3 хувьтай буюу 1145.0 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 6522.9 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 91.5 хувьтай байна. Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 30244.5 сая төгрөг болж, төлөвлөгөөний биелэлт 98.7 хувьтай байна. Орон нутгийн төсөвт улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 5395.6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 17890.2 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1580.8 сая төгрөг нийт 24866.6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан, Адаацаг сумд 4.4-51.3 хувиар буюу 8.9-165.9 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 2.6-64.4 хувиар тасалдуулсан байна.