Монгол улсын Засгийн газрын 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын газар болон үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ 2018 онд зохион байгуулахтай холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээ” сэдэвт сургалтыг 2018 оны 10 сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын дарга, нягтлан бодогч, сумдын санхүүгийн албаны дарга, аймгийн Дахин үнэлгээний ажлын хэсгийн гишүүд нийт 250 хүн хамрагджээ.