Байгууллагын үйл ажиллагаа, танхимуудын үйлчилгээг иргэдэд хүргэн хүрч үйлчлэх, сурталчах зорилго бүхий "Танд ойрхон номын сан"-ийн үйлчилгээг Мандал худалдааны төвийн гадна талбайд 2 дахь удаагаа зохион байгуулж 100 гаруй иргэдэд хүрч үйлчиллээ. Тус үйл ажиллагааны хүрээнд шинэ номын үзэсгэлэн, өдөр тутмын хэвлэл, сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд, "С.Буяннэмэх тэмдэгтэн" сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, уншигчийн карт нээлгэх зэрэг олон талт үйл ажиллагаага болов. Мөн "С.Буяннэмэх тэмдэгтэн"-ний шинэчилсэн журам, "Миний уншсан ном дүрслэх урлагт" уралдааны удирдамжийг хүүхэд багачуудад танилцууллаа.