Дундговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчныг бий болгох зорилтын хүрээнд намрын мод тарих ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн аймгийн төвийн засмал зам дагуух 486м хашаанд 2200 гаруй мод тарих аж. Одоогийн байдлаар 750 ширхэг хайлаас тариад байна.