Арван найм дахь удаагийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг Луус суманд зохион байгууллаа. Энэ үеэр сумын иргэд албан хаагчидтай хамтран цэцэрлэгт хүрээлэн болон сургуулийн хашаанд нийт 160 мод тарилаа. Мөн сумын сургуулийн эко клубын сурагчдад байгаль хамгаалах сургалт зохион байгуулж, өсвөрийн байгаль хамгаалагчийн "Ногоон паспорт"-ыг гардуулан, сумын иргэд албан хаагчдын дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, 200 ширхэг брошур гарын авлага тараасан байна.