Монгол улсын шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Худалдаа үйлчилгээ, олон нийтийн байгууллагуудад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Тус хяналт шалгалтаар аж ахуй нэгж байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлэн ажиллалаа. Уг шалгалтыг зохион байгуулснаар байгууллагад учирч болзошгүй гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чадавх нэмэгдээд зогсохгүй яаралтай арга хэмжээ авах бэлтгэл бэлэн байдал дээшлэх юм.