Мэдээ, мэдээлэл

"Цахим эрүүл мэнд" төсөл хэрэгжинэ

Эрүүл мэндийн мэдээллийн ашиглалт, хэрэглээ, харилцан уялдаатай байдлыг улам боловсронгуй болгож, цахим шийдлүүдийг хөгжүүлэн, нэвтрүүлсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах зорилготой Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Цахим эрүүл мэнд" төслийн багийнхан 10 сарын 16-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа.

Айлчлалын хүрээнд “Цахим эрүүл мэнд” төслийн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн эрүүл мэндийн менежер Инис Барис, Дэлхийн банкны Эрүүл мэндийн төслийн багийн ахлагч Дайнеш Нэйр, дэд ахлагч Анна Виелогорска, Дэлхийн банкны мэдээллийн технологийн зөвлөх Пеетер Росс, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Г. Пагма, Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд, төслийн эрүүл мэндийн мэргэжилтэн Л.Алтанхуяг нар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Адаацаг сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

"Цахим эрүүл мэнд" төсөл 2018-2021 онд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжих бөгөөд энэ удаагийн айлчлалаар төсөл хэрэгжүүлэхэд давуу болон дутагдалтай тал, мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмж, программ хангамж, сүлжээ, хүний нөөцийн өнөөгийн байдалтай газар дээр нь ирж танилцаж байгаа аж.

Мөн төслийн төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хүлээн авч, уулзлаа. Уулзалтын үеэр "Монголын эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж буй та бүхэнд талархсанаа илэрхийлье. Эрүүл мэндийн асуудал нэн чухал. Бид энэ төсөл дээр хамтран ажиллахдаа таатай байна" хэмээн онцлов.


Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО