Сургуулийн орчин хүүхэд нэг бүрийг үл хайхрах, үе тэнгийн дарамт хүчирхийлэл, хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, боловсрох эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсоох, хамгаалах тогтолцоог бэхжүүлэх төдийгүй хүүхэд, эцэг эхчүүдийн оролцоонд тулгуурлан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль”-ийг аймаг тус бүрт сонгон чадваржуулж байна.
Тус ажлын хэсгийн шийдвэрээр Дундговь аймгийн “Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль”-аар Хүмүүнлэг 3 дугаар сургууль сонгогдож, “Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль”-ийн сургалтыг тус сургуулийн 57 эцэг эх, 120 хүүхэд, 42 багш ажилчдад зохион байгууллаа.