Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй хэсэг болсон төрөөс эмийн талаар баримтлах бодлого, зах зээл дэх эмийн чанар хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах, эм хангамжийн байгууллагын ажилтнуудын мэдлэг хандлагыг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА” сэдэвт салбарын сургалтыг Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, КRKA компанитай хамтран зохион байгууллаа. Сургалтад эмийн эргэлтийн сан, эм ханган нийлүүлэх 15 байгууллагын 25 эмийн мэргэжилтэн хамрагдлаа.