Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санхүүжилтээр Аймгийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарч Баянжаргалан сумын нутагт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа нөхөрлөлүүдэд хууль эрх зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтанд нөхөрлөлийн 40 гаруй иргэд хамрагдлаа.