Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний сангийн хөрөнгөөр Баянжаргалан сумын "Өехий" булгийн эхийг хашиж, хамгаалах ажлыг хийлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг булгийн эх хаших ажлыг газар дээр нь акт үйлдэн хүлээж авчээ. 500 метр урсдаг энэ булгаас ойр орчмын 6 өрхийн 7000 орчим мал ундаалдаг юм.
Аймгийн хэмжээнд нийт 111 булаг тоологдсон бөгөөд булгийн эх хаших ажил 2008 оноос эхэлснээс хойш 45 булгийн эхийг хашиж хамгаалаад байна.