Монгол Улсын Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”, MNS 5283:2014 стандартын дагуу Дундговь аймгийн сумдын төвийн хаягжуулалтын ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар Гурвансайхан, Өндөршил, Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын төвийн хаягжуулалтын ажил хийгдэж дууссан байна.