Мэдээ, мэдээлэл

ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас худалдаа үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион явууллаа. Шалгалтаар нийт 55 зөрчил дутагдал илрүүлж газар дээр нь мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлэн, биелэлтийн шалгалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хоёр. Үзлэг шалгалтаар дараах нийтлэг зөрчил дутагдлууд илэрлээ.

  1. Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн 34, 37 дугаар зүйл, “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн 16, 17 дугаар зүйлүүдийг судлан хэрэгжүүлж мөрдлөг болгон ажиллаагүй.
  2. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 34 дүгээр зүйлийн 34.2.1 заасны дагуу байгууллагын онцлогт тохируулан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй, тодотголыг цаг тухай нь мэргэжлийн байгууллагатай хамтран хийгээгүй.
  3. Барилга байгууламжийн доторх гал унтраах зориулалтын даралтат усны цэгийн иж бүрдэл нь Барилгын доторх ус хангамж, ариутгах татуурга БНбД 40-05-16-ын 5.5 дугаар зүйлийн шаардлагыг дагуу хийгээгүй.
  4. Аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжид зайлшгүй байх, шаардлагатай гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн норм MNS 5566:2005 стандартын дагуу / хүрз, галын дэгээ, хөрөө, сүх, царил, жоотуу, элстэй сав, устай сав, эсгий болон галд тэсвэртэй бүтээлэг/ зэргийг тус бүр 2-оос доошгүйг бэлтгэн, зохистой газар байрлуулан, гал унтраах 4кг-аас дээш хор 1.5м-т байрлуулж  багаж хэрэгсэл нэг бүрт хяналтын карт хөтлөөгүй.
  5. Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03-ийн 6.2 бүлэгт заасны дагуу Барилга, байгууламжийн цахилгаан шугам сүлжээ, цахилгаан хуваарилах байгууламжийн галын аюулаас хамгаалагдсан байдлаар хийгээгүй.
  6. Объектын гамшиг, гал түймрийн үед хүний амь бие, эд хөрөнгийг аврах зам гарц, гэрэлтүүлэг, авралтын тэмдэг тэмдэглэгээ, бүдүүвч зураг гаргаж, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь заалт Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02-ын 6 дугаар бүлэг, 6.22 дахь заалтын шаардлагын дагуу байрлуулаагүй.
  7. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журмын 2.1 дэхь заалтын дагуу галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй.
  8. Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 11.6 дахь заалтыг зөрчиж гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашигласан.
  9. Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 11.9 дэх заалт цахилгааны хянах самбар, цахилгаан хөдөлгүүр, асааж унтраах аппаратын дэргэд шатамхай (хялбар авалцан асах) бодис, материал байрлуулж, хураасан.
  10. Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 36.1. аврах зам, гарц, хаалгыг хааж (хонгил, гарц, үүдний өрөө, цахилгаан шатны талбай, шатны тавцан, дээвэрт гарах гарц, хаалга зэргийн) төрөл бүрийн хог хаягдал, бараа материал, эд зүйл хураах, тоног төхөөрөмж байрлуулах, хаалгыг онгойхгүйгээр бэхлэхийг хориглоно; гэсэн заалтыг зөрчиж аваарын гарцын хаалганы наана шатах материал хураасан зэрэг зөрчил илэрч байгаа нь гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм норматив зөрчигдөж байгаа нь галын аюулгүй байдал хангалтгүй, объектын гал түймэрт өртөх өндөр эрсдэлтэй байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО