Эрүүл мэндийн газар Дэлхийн Зөн Дундговь ОНХХ-тай хамтран зохион байгуулсан "Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох" аяныг дүгнэлээ. Шалгаруулалтанд Сайнцагаан сумын 20 айл өрх материалаа ирүүлснээс хамгийн сайн ажиллаж, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу барьж тохижуулсан 9 айл өрхийг шагнаж урамшууллаа.
6-р багийн иргэн Д.Эрдэнэхуяг, Ш.Эрдэнэбат, 5-р багийн иргэн Б.Давгадорж, 9-р багийн иргэн А.Ганбат нар УГААЛГЫН МАШИН-аар, 9-р багийн иргэн А.Алтанхүү, 8-р багийн иргэн н.Лувсанбат, 6-р багийн иргэн н.Пүрэвсүрэн нар ТООС СОРОГЧ-оор, 9-р багийн иргэн С.Цэцэгмаа, 5-р багийн иргэн Б.Гийраа нарыг БУДАА АГШААГЧ-аар тус тус шагнаж урамшууллаа. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийсэн бүх хүмүүстээ баярлалаа.