Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Говийн шуранхай" АЖХолбоо хамтран "Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын зөвлөгөөнийг 2018 оны 11 сарын 7-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, ИГЧБЦГЗахиргаа, Дундговь аймгийн музей, Мэргэжлийн хяналтын газар, Дэрэн сумын Засаг даргын Тамгын газар, Дундговь НҮОНӨҮГазар, жуулчны бааз, зочид буудал, амралтын газар, гэр буудал, ТББ холбоо, хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг нийт 30 гаруй хүн оролцлоо. Тус зөвлөгөөнөөр аймгийн аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, жуулчдын урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх боломж, аялал жуулчлалын сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөлдөн, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Говийн шуранхай" АЖХолбоо хамтран 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Мөн 2019 онд зохион байгуулагдах эвент арга хэмжээг тодорхойлон, саналаа аймгийн ИТХ-аар батлуулахаар шийдвэрлэлээ.