Онцгой байдлын газраас нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орон нутагт өнгө нэмэх, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулан өөрсдийн нөөц боломжоо ашиглан төв саадны нэг хэсгийг “Залуусын төгөл” болгон тохижуулах ажлыг эхлүүллээ.
Хотын гудамж талбай болон шөнийн Мандалговь хотын өнгө үзэмжид хувь нэмрээ оруулах зорилгоор хийж байгаа бөгөөд цаашид уг арга хэмжээг үргэлжлүүлэн тохижуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.