Статистикийн алба байгуулагдсаны 94 жилийн ойн хүрээнд Статистикийн мэдээллийн ач холбогдлыг сурталчлах, таниулах, түүнийг ашиглах боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг ЕБС-ийн ахлах ангийнханд зориулсан сургалтыг аймгийн төвийн ЕБС-ийн Мандал сургуулийн ахлан ангийнхны мэргэжлийн чиг баримжаа олгох цагаар 10-12 дугаар ангийн нийт 45 сурагчдыг хамруулан зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд асуулт хариултын уралдаан явуулан зөв хариулсан 2 хүүхдэд Статистикийн өврийн дэвтэр болон дурсгалын зүйл гардуулж, нийт сурагчдад амжилт хүслээ.