Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй бүрэн эрхэт, тусгаар Монгол Улсаа тунхаглан зарласны 94 жилийн ойн баярыг тохиолдуулж, бидний хойч ирээдүй, эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэнээ өлгийдөн авч, "ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ын үйл ажиллагаанд Сайнцагаан сум 5 сургуулийн 121 сурагчийг хамруулан зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнхцоож, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, НБХ-ийн дарга А.Нарантуяа, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Өлзийжаргал, Хүмүүнлэг сургуулийн захирал Д.Мөнхбат оролцож, сурлага, урлагийн өндөр амжилт гаргасан сурагчдад иргэний үнэмлэх гардууллаа.
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС
ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ ХҮҮХДИЙН ТЕАТР
БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР