Мэдээ, мэдээлэл

“ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА”

Онцгой байдлын газар, "Мерси Кор"  олон улсын байгууллагатай хамтран “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар, стандарт” мөн Онцгой байдлын Ерөнхий газраас тус стандартын дагуу аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загварыг баталсантай холбогдуулан Онцгой комиссын гишүүдэд арга зүйг эзэмшүүлэх сургалтыг Дундговь аймгийн 10 суманд амжилттай зохион байгууллаа.

Олон улсын хэмжээнд мөрдөгдөх энэхүү заавар стандарт нь гамшгийн үед мал амьтанд чиглэсэн техникийн зургаан үйл ажиллагаанаас хамгийн тохиромжтой хувилбарыг нь сонгоход туслах, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх стандарт, үйл ажиллагаа, зааварчилгаагаар хангах зорилготой юм.

Дээрх стандартыг монгол хэлнээ орчуулж, номыг хэвлүүлж, орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэж, сумдад сургалт зохион байгуулах бүх ажлыг  "Мерси Кор" олон улсын байгууллага, ОБЕГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд стандартыг эх хэлнээ орчуулж, ашиглаж байгаа 7 дахь орон болж буйгаараа онцлог юм. 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО