Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь заалтын хүрээнд түүх, соёлын өвийг хамгаалах эх оронч үзлийг төлөвшүүлэх ардын урлаг ёс заншил, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах зорилгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж ажиллалаа.
Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Музейтэй хамтран Сайнцагаан сумын төвийн ерөнхий боловсролын 5 сургуулийн дунд 15-34 насны нийт 30 залуучуудыг хамруулан аймгийн соёл, урлаг, нутаг орны онцлог, ёс заншил, уламжлалт тоглоом наадгай, өв соёлыг сонирхолтой хэлбэрээр таниулан хүргэх зорилготой “Өв эрдэнэ” тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнээр багуудын дунд
Тэмцээний тэргүүн байранд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Амартайван ахлагчтай “Өв түгээгч” баг, дэд байранд Эрдмийн далай цогцолбор сургуулийн Баянсан ахлагчтай “Монгол ирээдүй”, гутгаар байранд Цэгц билиг сургуулийн “Төвөргөөн” , тусгай байранд Хүмүүнлэг сургуулийн “Таван өнгө” багууд тус, тус шалгарлаа. Тэмцээнд оролцогч багуудын нийтлэг сул тал нь “Шагай хамах”, “Бөгж нийлүүлэх” оньсон тоглоомыг мэддэг залуучууд цөөн байгаа нь үндэсний уламжлалт тоглоом наадгайг төдийлөн тоглохоо больсон гэдэг нь харагдаж байлаа. Энэ тэмцээнийг зохион байгуулсанаар мартагдаж буй үндэсний тоглоом наадгайн ач холбогдол, яаж тоглох зэргийг таниулан хүргэж чадсан нь тус тэмцээний нэгэн давуу тал байлаа.