Мэдээ, мэдээлэл

2018 оны 12-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Арван хоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь нийт  нутгаар 9-15 градус хүйтэн байдаг /1дүгээр зураг/. Гэхдээ зарим жил энэ утгаас нэлээд  хазайдаг. Тухайлбал, сүүлийн 30 гаруй жилийн байдлаар 1970, 1974, 1984, 2001, 2002, 2005 онуудад бүх нутгаар олон жилийн дунджаас 2-6 градусаар хүйтэн байсан бол 1973, 1977, 1987-1990, 1995-1999 онуудад 2-7 градусаар дулаан болж, өдрийн үнэмлэхүй их температур нийт  нутгаар 1-7 градус хүрч дулаарч байжээ. Зарим жилд шөнийн үнэмлэхүй бага температур  ихэнх нутгаар  37-42 градус хүрч хүйтэрдэг.

Олон жилийн дундаж байдлаар ихэнх  нутгаар 0-2 мм цас ордог /2 дугаар зураг/. Гэвч 1976-77, 1986, 2001, 2004, 2008, 2009 онд ихэнх нутгаар, 1991, 1993, 1996, 2002, 2007 онд нутгийн өмнөд хэсгээр, 1978, 2000 онд нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1973, 1975, 1981, 1983, 1997, 1998 онд тун бага цас оржээ.

Олон жилийн дундаж байдлаар цасны дундаж зузаан 2-8 см байдаг боловч цас их орсон жил ихэнх  нутгаар 18-23 см зузаан цасан бүрхүүл тогтдог.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа тохиолддог. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхїй их хурд 1986, 1989, 1991-1993 онд говь тал хээрийн нутгаар 18-24 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байжээ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 Энэ сарын агаарын температурын дундаж нь 12-17 градус хүйтэн буюу нутгийн  зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй(3 дугаар зураг).

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байх төлөвтэй.

Энэ сард нутгийн  зүүн хэсгээр  уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй(4 дүгээр зураг).

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй. Зурагтай дэлгэрэнгүй мэдээллийг   http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/month -ээс хараарай.  УЦУОШ Төв

 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО