"Эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд Монголчуудын цайны соёлыг сурталчлах, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Цайны соёлын өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Аймгийн Хөдөлмөр, Халамжийн газрын зөвлөх багш, Мастер тогооч Х.Оюунцэцэг багшийн эрүүл, зөв хооллолт, хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох зэрэг сургалтыг авлаа.