Аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар санаачлан төр, хувийн хэвшилийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын нийт 102 хүнийг хамруулсан спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулан, шагналын сангаараа хүмүүнлэгийн аян өрнүүлж орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, урам зоригийг сэргээх зорилгоор 5 ханатай, иж бүрэн, эрээн, гэр 2 иргэнд гардуулан өглөө.
Манай албаны туслах ажилтан, д/а Ц.Цэвэлмаад нэг гэрийг гардуулан өгсөн Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон зохион байгуулагчид, оролцогч нарт албаны хамт олны зүгээс баярласнаа илэрхийлж байна.