Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг болно.
Монгол Улс 2018 оныг “Эерэг болГоё. “Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү аянд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид “Цагаан тууз” зүүн нэгдлээ. 2016 онд НҮБ-ын ХАС-гийн техник санхүүгийн дэмжлэгт үндэслэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгааг зохион байгуулсан бөгөөд уг судалгаагаар манай улсын 3 эмэгтэй тутмын 1 нь амьдралдаа хамрагчийн зүгээс үйлдсэн бие махбодийн хүчирхийлэлд өртдөг, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 5 эмэгтэй тутмын 2 нь хүчирхийллийн улмаас бэртэл, гэмтэл авсан байна.