Мэдээ, мэдээлэл

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД !!!

Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж байгууллагын баяр ёслол цэнгүүний үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан ард иргэдэд зөвлөж байна.

Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр дур мэдэн хийлгэдгээс болж эрүүл мэнд болоод эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа билээ.

Иймд та бүхэн:

1. Чанар, аюулгүйн шаардлага, хаана хэзээ үйлдвэрлэгдсэн, ямар заавраар хэрхэн хэрэглэх нь тодорхой бус пиротехникийн хэрэгсэл /салют/ гар дээрээс худалдан авахгүй байх.
2. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь шинэ жилийн баяраар олон нийтийг хамарсан арга хэмжээнд хэрэглэгдэх пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлтэй худалдааны байгууллагаас авч ашиглах, гал түймэр гарах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллага, хүнээр ажиллуулах.
3. Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх. Цацарч дууссаны дараа /шатамхай цаас, саа, хөвөн гэх мэт/ зүйл дээр хаяхгүй байх
4. Бага насны хүүхдэд пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглуулахыг хориглох.
5. Пиротехникийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдлыг хатуу сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО