2018 оны 12 дугаар сарын эхний 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ
Эхний 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 16,9-20,6 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас 3,8-7,9 градусаар хүйтэн байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 4-8 градус дулаан, шөнөдөө Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад 33 градус, бусад нутгаар 27 - 32 градус хүйтэн байжээ. Агаарт шөнөдөө 30 градусаас хүйтэн Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад 5 шөнө, Адаацаг, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Мандалговь, Дэлгэрхангай сумдад 1-2 шөнө хүйтэн хоносон.
Хөрсний гадаргын температур өдөртөө Хулд суманд 15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан, шөнөдөө Өндөршил суманд 29 градус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Адаацаг сумдад 36-38 градус, бусад нутгаар 30 - 35 градус хүйтэн хоносон.
Тунадасны хувьд ихэнх нутгаар 0,0 – 1,6 мм хур тунадас 1-2 өдөр орсон. Дэлгэрхангай суманд 1,6 мм, бусад нутгаар 0,0 – 0,7 мм хур тунадас орсон, нутгийн зүүн талаар хур тунадас ороогүй.
Салхины их хурд нийт нутгаар түр зуур 12 - 23 м/секунд хүрч 1 – 6 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Цасан бүрхүүлийн хувьд Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдад 2 см зузаантай 5-9 баллын цасан бүрхүүлтэй, Хулд, Луус, Адаацаг сумдад 0-1 см зузаантай, 5-9 баллын цасан бүрхүүлтэй, Эрдэнэдалай, Өлзийт сумдад 1-4 баллын мөстсөн цастай, нутгийн зүүн талаар цасгүй байна.