Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Бат-Эрдэнэ баярын үйл ажиллагааг нээж ийнхүү мэндчилгээ дэвшүүллээ.
“Энхрий бяцхан үрс, эрхэм хүндэт эцэг эхчүүд, нутгийн зон олон та бүхэндээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг хүргэе ! Хүн бүрийн эргэн очихыг хүсдэг цовоо цолгиун үедээ дэрвэж яваа хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг энэхүү баяраар улс орон, айл гэр бүхэнд хүүхдийн аз жаргалтай инээд цалгиж байг. Хүний орчлонгийн чимэг болсон алдрай бяцхан үрс та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, эрдэм номтой эх орондоо ихийг хийж бүтээх урам зориг дүүрэн сайн хүн болон өсөж торнихыг ерөөж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье !”