Мэдээ, мэдээлэл

Уншигчид "Сүлд модны наадам-2018"-аа тэмдэглэлээ.

С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уншигчдын сүлд модны наадмыг 6 дахь жилдээ амжилтаар дүүрэн тэмдэглэлээ. Улиран одож буй 2018 онд аймгийн хэмжээнд БСШУСЯ-ны шагнал болох тэргүүний уншигч "Д.Нацагдорж тэмдэгтэн" 10 сурагч, Аймгийн Засаг даргын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн А/559 дугаар захирамжаар "С.Буяннэмэх тэмдэгтэн" 38 уншигч хүүхэд шагналаа гардаж авлаа. Сүлд модны наадмаар Төв номын сантай хамтран ажилладаг байгууллаагуудынхаа шилдгийн шилдгүүдийг шалгаруулж
- “Шилдэг хамтран ажиллагч байгуулллага” - ТХДЖТеатр
- “Шилдэг номын санч” - Дэлгэрцогт сумын ЕБС-ийн номын санч Э.Эрдэнэ-Оюунд шагналыг гардуулж өглөө. Уншигчдын сүлд модны наадмаар Уламжлал болгон зохион байгуулагддаг “Миний уншсан ном дүрслэх урагт” уралдаанд 3 сум, аймгийн төвийн 3 сургуулийн 173 бүтээлээс шалгаруулалт хийж
1.Бүтээлч ангиар: Хулд сумын Б.Эрдэнэчимэг багштай 5а анги 2 дахь жилдээ, Хүмүүнлэг сургуулийн Э.Үүрийнцолмон багштай 5б анги хамт олон Дундговь аймгаас төрөн гарсан хүүхдийн зохиолчдын бүтээлээр тус тус шалгарч
2. Бүтээлч сурагч бага ангийн төрөлд:
       1-р байр: Хулд сумын 5б ангийн сурагч Эрдэнэбатын Энх-Учирал
       2-р байр: Эрдэнэдалай сумын 4б ангийн сурагч С.Энхбаяр
3. Ахлах ангийн “Уран зураг”-ийн төрөлд:
       1-р байр: ГИЦС-ийн 10а ангийн сурагч Эрдэнэбаярын Наранзул
       2-р байр: Гурвансайхан сумын 11а ангийн сурагч Н.Мөнхтуяа
       3-р байр: Гурвансайхан сумын 10а ангийн сурагч Н.Отгонтуяа
4. Ахлах ангийн “Хайчилбар”-ын төрөлд:
       2-р байр: ГИЦС-ийн 10в ангийн сурагч М.Дашдорж
       3-р байр: Гурвансайхан сумын 11а ангийн сурагч Ө.Содном
Мөн "Олуулаа уншья-Номтой нөхөрлөе" аяны хүрээнд 5 сургуулийн 49 анги хамт олны 804 суралцагчдыг зохион байгууллалттай уншлаганд хамруулж ном уншлагын аяныг өрнүүлж аяны хүрээнд Тэргүүний уншигчийн болзолыг 2 сурагч хангаж “Д.Нацагдорж тэмдэгтэн”

       o ГИЦС-ийн 10г ангийн сурагч Батзоригийн Бүжинлхам
       o ЭДЦС-ийн 8в ангийн сурагч Эрдэнэсүхийн Хонгорзул 

“Тэргүүний уншигч анги хамт олон”-оор
       o Ахлах анги: ЭДЦС-ийн А.Уранчимэг багштай 11а анги
       o Дунд анги: ЭДЦС-ийн Х.Түвшинжаргал багштай 8а анги
       o Бага анги: Мандал сургуулийн Мөнгөнчимэг багштай 2г анги тус тус шагнагдлаа.

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО