2018 оны Аймгийн хүүхдийн "Харшийн сүлд модны наадам" зохион байгуулагдлаа.
"Оны шилдэг хүүхэд" шалгаруулах Харшийн сүлд модны наадам Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын их танхимд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа . Тус наадамд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн О.Бат-Эрдэнэ, ГБХЗХГ-ын дарга Ц.Ганзориг, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын захирал А.Ууганбаяр, БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл, ЭДЦС-ийн захирал Т.Туяамандах, Хүмүүнлэг сургуулийн захирал Д.Мөнхбат нар оролцож, 2018 онд хичээл сурлага, спорт, урлагийн өндөр амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлан суралцсан сурагчдад шагналыг гардуулан өглөө.
"Сурлагын амжилт" номинацид Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн 11а ангийн сурагч Галбадрахын Баттогтох
-"Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин" номинацид Эрдмийн далай цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Бямбадоржийн Ихдөлгөөн
-"Эх орны түүх соёл, өв уламжлал" номинацид Хүмүүнлэг сургуулийн 3-р сургуулийн 12а сурагч Пүрэвдоржийн Сумъяасүрэн
-"Хүүхдийн өөрөө удирдах байгууллага" номинацид Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн 10б ангийн сурагч Ганхуягийн Сарнай
-"Бүтээлч ажил, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа" номинацид Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сантехникийн 436-р ангийн сурагч Ганхуягийн Адъяадорж
-"Багийн амжилт" номинацид Эрдмийн далай цогцолбор сургуулийн Х.Сайнжаргал ахлагчтай гар бөмбөгийн баг тамирчид
-"Урлаг, уран бүтээл" номинацид Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Цэгц билиг" сургуулийн 12а ангийн сурагч Доржсүрэнгийн Мөнхсайхан
-"Биеийн тамир спорт, бие бялдрын хөгжил" номинацид " Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн 8а ангийн сурагч Цогтгэрэлийн Гэрэлт-Од
- "Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс номинацид Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Одгэрэлийн Буян-Орших
ДУНДГОВЬ АЙМГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР