Мэдээ, мэдээлэл

Таван жилд 2055 хүн АМИА ХОРЛОСНЫ хамгийн бага нь 10 НАСТАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд өнөөдөр зохион байгуулж байна.

Таван жилд 2055 хүн амиа хорлосны хамгийн бага настай нь арван настай хүүхэд байна гэж Улсын ерөнхий прокурорын газрын Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа хэллээ.  УЕПГ-аас явуулсан судалгаанд амиа хорлосон хүмүүсийн зан төлөвийг судлахад 70 орчим хувь нь нээлттэй бус, асуудлаа бусдад ярьдаггүй, 29.3 хувь нь цочмог ууртай гэсэн дүн гарсан. 

Тиймээс ерөнхий боловсролын сургуульд мэдлэг олгох хэт их сургалт явуулж, төлөв түвшин томоотой хүн болгож хүмүүжүүлснээс хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж байна гэдгийг тэрбээр хэлэв. 

Тэрбээр "Хүүхдэд тулгарч буй асуудал, тухайлбал сургууль дээр гарсан цуу яриа, гэр бүл салалт, эцэг эх нь нас барах зэрэг нь хүүхдэд маш хүнд цохилт болдог. Гэтэл насанд хүрэгчид эдгээр асуудалд өөрсдийн сэтгэхүйгээр хүлээн авч, асуудал биш гэж үздэг. 

Эдгээр асуудлыг хэрхэн даван туулахыг хэн ч зааж зөвлөдөггүй. Гэтэл дэлхий нийт хүүхдийг хүн байх, амьдралыг ойлгох, бэрхшээлийг хэрхэн даван туулах чиглэлд анхаарч байна. Манай улсад ч ийм боломж бий. Ямар нэг хууль хэрэггүй. Хүүхдийг эрсдлээс хамнаалах, аливаа асуудлыг даван туулах чадвартай болгохыг ерөнхий боловсролын тухай хуульд заасан байдаг. Энэ дагуу хөтөлбөрийн түлхүү оруулах хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэлзүйчтэй байх шаардлагатай байна. Нийгмийн ажилтан бол сэтгэлзүйч биш. Хүүхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй явсаар өнөөдөр 10, 11 настай хүүхдүүд амиа хорлох аймшигтай алхмыг сонгож байна. Энэ бол нийгмийн эмгэнэл" гэдгийг хэллээ. 

Амиа хорлосон тохиолдлуудын 33 хувь нь өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан байдаг аж. Нэгдсэн мэдээллийн сантай байсан бол тухай бүрт нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж, амь насыг нь аврах боломж байсан гэдгийг онцолж байна. 

Их уншсан

"БИД МАРТАХГҮЙ" ЦАХИМ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

ИРГЭН БҮРИЙГ ЖИЛД НЭГ УДАА “ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ”-Т ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРУУЛНА

Дундговь аймгийн нутгаарх 2018-2019 оны хүйтний улирлын цаг агаарын мэдээ

Өлзийт сумын Засаг даргаар А.Эрдэнэбат томилогдлоо.

ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ТЭНГЭР ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АВТО БУУДЛААС ЯВНА

ДУНДГОВЬ АЙМГИЙН УУГУУЛ С.БААТАРЖАВ ЦЕГ-ЫН ДАРГААР ТОМИЛОГДЛОО

Мандалговь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө

"ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2019" ТЭМЭЭН СҮРГИЙН БАЯР БОЛЛОО

МАЛ, АМЬТНЫ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР

ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛ ОЛГОЛОО