Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөх курсын оюутнуудад Статистик мэдээллийн ач холбогдлыг сурталчлан таниулах, түүнийг ашиглах боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Статистикийн боловсрол сургалтыг 2018 оны 12 сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг хэлтсийн мэргэжилтэн Н.Түвшинжаргал, гэрээт ажилтан Б.Отгонсүрэн нар удирдан явууллаа. Сургалтын үеэр Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, 1212.mn апплекэйшнийг сурталчилж, оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өгсөн юм