Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал нартай хамтран 2018 оны мал тооллогыг сумдад хэрхэн зохион байгуулах талаар Сумдын Засаг дарга нарт зөвлөмж, мэдээлэл өглөө. Сумдын комиссын ажлыг чанаржуулах, зохион байгуулалтыг эргэж тайлагнах, малыг нүд үзэж тоолох, бүрэн хамруулах, А дансыг үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх зааварчилгааг Багийн Засаг дарга нар, тооллогын комиссын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэх талаар онцгойлон анхаарууллаа. Мөн Засгийн газрын 258-р тогтоолыг мал тооллогын үеэр сайтар дагаж мөрдөн хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо