Төв ази олон улсын өргөмжлөлт, монгол улсын туульч, ерөөлч, магтаалч МУСТА Халтарын Цэрэнчимэдийн нэрэмжит "Язгуур урлагийн соёлын биет бус өвийг залгамжлагч хүүхдүүд" язгуур урлагийн улсын наадам энэ сарын 7-ний өдөр аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт зохион байгуулагдлаа. Уг уралдаанд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Өмнөговь аймаг Ханхонгор, Гурвантэс, Мандал-Овоо сум, Төв аймгийн Алтанбулаг сум, Бүрэн сум, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Өндөршил, Өлзийт, Луус сум, Сайнцагаан сумын нийт 130 хүүхэд оролцлоо.
Уралдааны шүүгчээр МУГЖ С.Цогтсайхан, Домог хамтлагийн ахлагч МУСТА Б. Бат Орших, аймгийн БСУГ-ын Соёл, спорт хариуцсан мэргэжилтэн Х. Цогзолмаа нар ажиллажээ.
Тус уралдаанд:
Ерөөл төрөлд: Гранпри шагналыг Төв аймгийн сурагч М. Жавхлантөгс, Тэргүүн байр Дэлгэрхангай сумын О.Гомбодэлгэр, Дэд тэргүүн байранд ГИЦСургууль Өсөхбилэг, Гутгаар байранд ЭДЦСургууль С.Наранггоо, Тусгай байранд Налайх дүүрэг Ц.Номун
Магтаал төрөлд: Гранпри шагналыг Өмнөговь аймгийн С. Ууганбаяр, Тэргүүн байранд Өлзийт сумын У.Мандахбаяр, Дэд тэргүүн байранд Хүмүүнлэгийн сургууль Ц. Цандэлэг, Гутгаар байранд ГИЦСургууль М.Намуунбайгаль, Тусгай байранд Өмнөговь аймаг Б. Өлзийнаран
Исгэрээ төрөлд: Гранпри шагналыг ГИЦСургууль Г.Бум-Эрдэнэ, Тэргүүн байранд ЭДЦСургууль О.Оргилням Дэд тэргүүн байранд ГИЦСургууль У. Мэндбаяр, Гутгаар байранд Төв аймаг Мөнх-Очир, Тусгай байранд Өндөршил сум Э.Тогтохням
Тууль хайлах төрөлд: Гранпри шагналыг Эрдэнэдалай Ч.Өрнөлт, Тэргүүн байранд ЭДЦСургууль И.Хаянхярваа, Дэд тэргүүн байранд Өмнөговь аймаг Б.Өлзийнаран, Гутгаар байранд ГИЦСургууль Г.Цэндбаатар, Тусгай байранд ГИЦСургууль Б.Сэрчмаа
Хамтлаг төрөлд Гранпри шагналыг Дэлгэрхангай сумын “Инелхан” чуулга, Тэргүүн байранд Өмнөговь аймгийн “Угсаатан” хамтлаг, Дэд тэргүүн байранд Төв аймгийн Алтанбулаг сумын хамтлаг, Гутгаар байранд Төв аймгийн Бүрэн сумын “Тэмүүлэл” хамтлаг, Тусгай байранд ЭДЦС, ГИЦСургуулийн хамтарсан “Эрдэнийн Таван гайхамшиг” хамтлаг нар тус тус шалгарлаа.