Үндэсний Статистикийн Хорооноос мал тооллогын хяналтаар эдийн засаг статистикийн газрын ахлах шинжээч Ч.Мөнхтуяа, шинчээч Д.Баасан, хэлтсийн Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Н.Түвшинжаргал нар Адаацаг, Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус сумдад ажиллаа. Тус хяналтаар сум бүрийн мал тооллогын зохион байгуулалт, А дансыг нэг бүрчлэн шалгаж заавар зөвлөгөө өгөх, сум бүр 5-8 өрхөөр хяналтын тооллого хийж ажиллаа.