ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Энэ сарын агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх ба нийт нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байх төлөвтэй /3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Энэ сард нутгийн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.
Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй. Үргэлжлэлийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/month -ээс харна уу. УЦУОШ Төв