Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн багийн ахлагч Апарнаа Соманатан, энтэрпрайз архитектурын олон улсын зөвлөх Янек Мецалик, Цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд, төслийн менежер Л.Алтанхуяг нар Дундговь аймагт 9-р сарын 25, 26-ны өдрүүдэд ирж ажиллалаа.
2018-2021 онд НЭ, сум өрхийн ЭМТөвүүдэд хэрэгжих цахим эрүүл мэнд төслийн хүрээнд Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв, Хулд, Адаацаг сумдын эрүүл мэндийн төвүүдээр орж үйл ажиллагаатай танилцаж, төсөл хэрэгжүүлэхэд давуу болон дутагдалтай тал, мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмж, програм хангамж, сүлжээ, хүний нөөцийн өнөөгийн байдлын талаар судалгаа хийлээ.
“Цахим эрүүл мэнд төсөл” нь эрүүл мэндийн мэдээллийн ашиглалт, хэрэглээ, харилцан уялдаатай байдлыг улам боловсронгуй болгож, цахим шийдлүүдийг хөгжүүлэн, нэвтрүүлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах зорилготой.