Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд ойртуулах, хүртээмжтэй хүргэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаас “Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт”-ыг авах боломжийг бүрдүүллээ. /Хуулийн этгээдийн хувьд ТҮЦ машинаас тодорхойлолт авах боломжгүй/
Энэхүү ажлын хүрээнд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй эсэх нь тогтоогдсон иргэдийн мэдээллийн санг “Үндэсний дата төв” УТҮГ-т шилжүүлсэн бөгөөд лавлагаа, тодорхойлолт авах иргэн нь иргэний үнэмлэхээ “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинд уншуулж тодорхойлолтыг авч болох юм.