Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/437 дугаар тушаалын дагуу Дундговь аймгийн Онцгой байдлын газар 2019 оны сургуулийн жилийн нээлтээ зохион байгууллаа.
Алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь бие бүрэлдэхүүний сургалт байдаг.
Сургуулийн жилийн зорилт нь:
-Сургалт, бэлтгэлийн төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцох, сургалтын хэрэглэгдэхүүн орчин нөхцөлийг тодорхойлсон стандартыг боловсруулж мөрдүүлэх,
-Анги, байгууллага бүр алба хаагчдыг хөгжүүлэх болон давтан сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан, алба хаагчдын мэргэжлийн зэргийн бэлтгэлийг хангуулж, чадавхжуулах,
-Сургалтын бэлтгэлийг алба хаагчдад эх оронч үзэл, эерэг хандлага төлөвшүүлэх, бие бялдар-сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгоход чиглэсэн юм.
Нийт алба хаагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР