Онцгой байдлын газар, БЗӨБүсийн Цахилгаан түгээх сүлжээ, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран болзошгүй гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн гэр орон, сууцны галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Цагаан сар нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний үеэр гэр хорооллын айл өрхүүдээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж илэрсэн зөрчил дутагдалд мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР