Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар сахилга хариуцлагын зөвлөгөөнийг нээж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 01 албан даалгаврыг танилцуулж төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг офицер, ахлагч нарт үүрэг болголоо.
Ёс зүйн албаны гишүүд 2018 онд ёс зүйн албаны үйл ажиллагаа, 2019 онд хийгдэх ажлыг танилцуулж, санал солилцож “Сахилгын зөрчилгүй хамт олон болъё” уриалга гаргалаа.
Нийт алба хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР