Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар алба хаагчдад төрийн албаны тухай хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, хариуцлагыг өндөржүүлж, Онцгой байдлын албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгож, бүрэлдэхүүнтэй 2019 оны "Үр дүнгийн гэрээ" байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ш.Батсайхан “Цэргийн хүндэт” медалиар,
Батлан хамгаалахын сайдын тушаалаар Хүний нөөц, дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Мөнхжаргал, Улсын нөөцийн салбарын дарга ахлах дэслэгч Ж.Цэцэгдэлгэр нар “Дайчин алдар III” тэмдгээр тус тус шагнагдлаа.
Нийт алба хаагчиддаа ажлын өндөр амжилт хүсье.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР