Дундговь аймагт үүссэн цаг үеийн болон нөхцөл байдлын талаар Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа.
Тус хуралдаанаар Аймгийн хэмжээнд гарсан гоц халдварт “Гахайн Африк мялзан өвчин”, Хүний “А хүрээний H1N1” вирусийн дэгдэлт их байгаатай холбогдуулан хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Иймд ард иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулж байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР