ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Энэ сарын агаарын дундаж температур нь нутгийн зүүн хойд хэсгээр хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу нийт нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй(3 дугаар зураг). Энэ сард бүх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зураг).
Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр, хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://dundgovi.tsag-agaar.gov.mn/forecast/month -ээс орж харна уу.