Хуулийн хугацаанд бүртгүүлэхийг зөвлөж байна.
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР БОЛОН ДАХИН АВАХ ТАЛААР.
(Харьяалал харгалзахгүй)
#Иргэний_үнэмлэх_дахин_авахад
Улсын бүртгэлийн хэлтэст очиж, иргэний үнэмлэх дахин авах өргөдлийн маягт авч бөглөнө. үйчилгээний үнэ -18300 (Иргэний үнэмлэхийн үнэ 15000 төг, тэмдэгтийн хураамж 3300 төг) зэргийг бүрдүүлж дахин авна.
#Иргэний_үнэмлэхийн_хүчинтэй_хугацааг_сунгах
25, 45 нас хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ солиулна
Үйчилгээний үнэ -18300 (Иргэний үнэмлэхийн үнэ 15000 төг, тэмдэгтийн хураамж 3300 төг) төлсөн баримттай сум, дүүргийн улсын бүртгэгчид биечлэн очиж зургаа шинээр авхуулан биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл(гарын хурууны хээ)-д бүртгүүлнэ.
#16_насанд_хүрсэн_иргэн_иргэний_үнэмлэх_анх_удаа_авахдаа
иргэн 16 нас хүрсэн өдрөөс хойш хоногийн дотор бүртгүүлнэ.
- Төрсний гэрчилгээ, Эцэг эхийн иргэний үнэмлэх, Үйчилгээний үнэ -18300 (Иргэний үнэмлэхийн үнэ 15000 төг, тэмдэгтийн хураамж 3300 төг) зэрэг баримт бичгийг бүрдүүлэн сум дүүргийн улсын бүртгэгчид өөрийн биеэр ирж зураг болон биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл(гарын хурууны хээ)-д бүртгүүлнэ.
Зөрчлийн тухай хуулийн:
15.24 дүгээр зүйл.Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан байдаг.